GTA 6 тоглоомын нээлтийг тохиолдуулан 19-нд бүх ажилтандаа нэг өдрийн чөлөө авах боломж олгохоор болжээ

Технологийн Logitech компани GTA 6 тоглоомын нээлтийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 19-нд бүх ажилтандаа нэг өдрийн чөлөө авах боломж олгохоор болжээ

➡️ Тус компани энэхүү санаачилгаа “Logi Game Day” хэмээн нэрлэсэн бөгөөд удирдах албан тушаалтнаас эхлээд дадлагажигч хүртэл бүх ажилтандаа тухайн өдрийг тоглоом тоглож, амарч өнгөрүүлэх боломж олгохоор шийдвэрлэсэн байна.

➡️ Харин GTA 6 тоглоомыг сонирхдоггүй ажилтнууд заавал арваннэгдүгээр сарын 19-нд амрах шаардлагагүй бөгөөд чөлөө авах өдрөө өөрсдөө сонгож болох аж.

➡️ Logitech компанийн гүйцэтгэх захирал Ханнеке Фарбер энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа: “Тоглоом тоглох нь цагийн гарз гэсэн хэвшмэл ойлголтоос салах цаг болсон” хэмээн онцолжээ.

Leave a Reply