2026 оны ӨВЛИЙН ЭЕШ бүртгэл 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.

2026 оны ӨВЛИЙН монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.

📣Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

📌Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

📌 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

📌Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

📌Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.

📌Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

📌Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

📌Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Та бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “шалгуулагчийн булан”-аар нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгож, хураамжаа төлөөд бүртгэлээ баталгаажуулна уу. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй болохыг анхаараарай. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Боловсролын газар

Leave a Reply