Археологичид Монгол Улсаас одоогоор олдсон Хүннүгийн үеийн хамгийн том булшийг илрүүлсэн байна. Уг булшийг ойролцоогоор 2,000 жилийн өмнө нэг хүнийг оршуулах зориулалтаар байгуулжээ.
Булшны гүн 14.5 метрт хүрэх бөгөөд есөн үе чулуугаар дарж байгуулсан байна. Харин төв хэсгээс нь авс бүхий жижиг модон байгууламж олджээ.
Малтлагын үеэр нийт 413 эд өлгийн зүйл илрүүлсэн байна. Тэдгээрийн дотор Ромын эзэнт гүрнээс гаралтай байж болзошгүй шилэн сав, хаш чулуун гоёл чимэглэл, Солонгос хийцийн шинжтэй морины тоног хэрэгслийн эд ангиуд багтжээ.
Эдгээр олдвор нь Хүннүгийн үеийн нүүдэлчин язгууртнууд алс холын улс орнуудтай худалдаа, соёлын харилцаатай байсныг гэрчилж байна.
Харин уг булшинд чухам хэн оршуулсан нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.



Эх сурвалж: Тивиком News
