Таны жорлонд хаясан хог хаягдал бусдын хөдөлмөр, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулдаг.
Нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, даавуу, хуванцар болон бусад ахуйн хог хаягдал нь бохир усны шугам хоолойг бөглөрүүлдэг.
Үүний улмаас:
– Бохир усны шугам бөглөрч, бохир ус хальдаг.
– Үнэр, бохирдол үүсэж, орчны эрүүл ахуй алдагддаг.
– Шугамын ажилтнууд бөглөрлийг арилгахын тулд бохирдолтой орчинд гараар ухаж, хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай болдог.
САНААРАЙ!
00-ын суултуур бол хогийн сав биш.
Хогоо зориулалтын саванд хаяж, бохир усны шугам сүлжээгээ хамгаалцгаая!
Цэвэр усны хэрэглээ соёлтой байхаас эхэлнэ.

