Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар доорх 9 асуудал хэлэлцэнэ.
– Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
– Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
– 2026 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэл, 2027 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ тогтоох тухай;
– Таван төрлийн малын үржлийн талаар баримтлах бодлого батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 14 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
– “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” аймгийн ИТХ-ын 2025 оны 10/10 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
– Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тухай;
– Хархорум хотын ундны усны хамгаалалтын бүс тогтоох тухай;
– Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай;
– Хуралдаан товлон зарлах тухай;



Эх сурвалж: Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
