Монголын кино, драм, хошин урлаг, дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин, “Х ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, продюсер, СУИС-ийн багш, Ишдоржийн Одончимэгийн “Ардын жүжигчин” цолны мялаалга, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ УБ хотноо зохион байгуулагдаж, нутгийн удирдлагууд хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүллээ.
И.Одончимэг нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул бөгөөд түүний “Ардын жүжигчин” цолны хүндэтгэлийн ёслолд аймгийн удирдлагууд болон Өвөрхангай аймгаас төрөн гарсан зургаан Ардын жүжигчний нэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тэргүүтэй алдартнууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Тарагт, Төгрөг сумдын нутгийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батзориг баяр хүргэж үг хэлэхдээ Өвөрхангай нутгаас олон сайхан алдартнуудыг араасаа дагуулж, гавьяат уран бүтээлчдийг төрүүлэхэд гүүр болж ажиллахыг албан ёсоор хүссэн юм.




