Apple компани iPhone утас хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд зориулсан шийдлүүдээ өргөжүүлж, оройн зоог гэх мэт олон хүнийг хамарсан аливаа үйлчилгээний төлбөрийг хялбараар хуваан төлөх боломжтой шинэ функц нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

| Тодруулбал хэрэглэгч тооцооны хуудас, төлбөрийн баримтын зургийг дарж, авсан бүтээгдэхүүнүүдийг хуваарилснаар хүн тус бүрийн төлөх дүнг нь тооцоолсон төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгөх юм байна. |
| Төлбөр хуваах үйлчилгээ нь Apple-ийн ирэх долоо хоногт “Worldwide Developers Conference” арга хэмжээгээрээ танилцуулах “iOS27” үйлдлийн системд багтсан шинэчлэлүүдийн нэг бөгөөд хэрэглэгчид “Apple Cash”-тайгаа холбож, “Wallet”, “Messages” аппликэйшнээр дамжуулан ашиглах боломжтой ойрын эх сурвалж мэдээлжээ. |
