×

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) дэлхийн ДНБ-ий өсөлтийн төсөөллөө бууруулснаас гадна АНУ болон Иран ойрын хугацаанд тогтвортой энхийн хэлэлцээрт хүрэхгүй бол дайнаас үүдэлтэй эдийн засгийн хохирол эрс дордохыг анхаарууллаа.

  • Тус байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.4 хувиас бууруулж, 2.8 хувь болгосон байна. Энэ оны дунд үеэс эрчим хүчний хямрал намжвал 2027 онд эдийн засгийн өсөлт 3.1 хувь болж сэргэнэ гэж тооцоолжээ.
  • Хэдий тийм боловч дайн сунжрах хувилбарт өсөлт 2.1 хувь хүртэл огцом удааширч болзошгүй байгаа аж.
  • Харин хамгийн муу хувилбараар буюу дайн 2027 он хүртэл үргэлжилбэл дэлхийн эдийн засаг 1.8 хүртэлх хувиар саарахаар байна. Энэ нь 2009 оны санхүүгийн хямралыг эс тооцвол сүүлийн 40 жил дэх хамгийн гүнзгий дэлхийн эдийн засгийн уналт болох юм.
  • Түүнчлэн дэлхийн хэрэглээний үнэ энэ онд 0.4 нэгж хувиар, ирэх онд 1.3 нэгж хувиар өснө гэж таамаглажээ.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all