“Grand Theft Auto VI” видео тоглоом ирэх 11 дүгээр сарын 19-ний өдөр гарна

Take-Two Interactive Software компанийн зүгээс “Grand Theft Auto VI” видео тоглоом ирэх 11 дүгээр сарын 19-ний өдөр гарахыг баталгаажуулж, борлуулалтаараа бүх цаг үеийн тэргүүлэгчдийн нэг болох төлөвтэй тус тоглоомын гарах хугацаа дахин хойшлогдохтой холбоотой айдсыг намжаав.

GTA VI-ийн маркетинг энэ зунаас эхлэхийг тус компанийн Гүйцэтгэх захирал Штраусс Зельник Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн тоглоомын үнэ болон урьдчилсан захиалгын мэдээлэл тэр үед ил болж магадгүйг мэдээлсэн байна.

2023 онд анх зарлагдсан GTA VI 2025 оны намар гарах товтой байсан ч хожим 2026 оны тавдугаар сард, улмаар 11 дүгээр сард болж хойшлогдсон юм. Сүүлийн хэдэн сар Take-Two энэ талаар чимээгүй байсан тул гарах хугацаа нь гурав дахь удаагаа хойшлогдох вий гэсэн болгоомжлол нэмэгдээд байлаа.

Тоглоомын захиалгын нийт орлого 2027 оны санхүүгийн жилд 8-8.2 тэрбум ам.доллар хүрэх тооцооллыг Take-Two өнгөрсөн пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply