×
Монгол Улсын зүүн хэсэгт 65 жилийн турш үзэгдээгүй хулангийн сүрэг тус бүс нутагт эргэн ирж, популяци нь тогтвортой сэргэх шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ТББ мэдээлсэн байна.
Хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замын зүүн хагаст хулангийн хэд хэдэн сүрэг тогтмол үзэгдэх болсон тухай байгаль хамгааллын “Oryx” сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолжээ. Өмнө нь хулан Баруун Монголын говиос Дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан ч XX зууны дундуур Транс-Монголын төмөр зам баригдсанаас хойш хулан болон бусад нүүдэллэн явагч амьтдын хөдөлгөөн хязгаарлагдаж, улмаар дорнод хэсэгт үзэгдэхээ больсон байна.
Монгол Улсын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг энэхүү сорилтыг арилгах хамтын ажиллагааны шийдлүүд боловсруулж, улмаар 2025 оны тавдугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо зэрлэг амьтдыг аюулгүй нэвтрүүлэх төмөр замын хашаагүй бүс байгуулсныг мэдээлжээ. Энэхүү арга хэмжээ нь үр дүнгээ өгч, хулангийн сүрэг төмөр замыг даваад зогсохгүй зүүн бүс нутагт сүрэглэн амьдарч эхэлсэн нь харагдаж байна.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Ахмад настны дартсын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 27-ны өдөр

Өвөрхангай аймгийн 2026 оны Ахмад настны дартсын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 27-ны өдөр Багийн нэгдсэн төвд зохион байгуулагдана. Багийн ахмад...

Read out all

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all