×

“ДҮДҮ МАШИН” аймгийн аварга шалгаруулах тэмцээний “НОГООН АНГИЛАЛ” буюу 11-13 насны хүүхдүүдийн бүтээлийн уралдаан амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус ангилалд:

 I байранд Арвайхээр сумын 5 дугаар сургуулийн сурагч О.Очирбатын бүтээл

 II байранд Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн сурагч Л.Анарын бүтээл

 III байранд Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн сурагч Д.Төгөлдөрийн бүтээл

 IV байранд Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн сурагч Э.Элбэгдүүрэнгийн бүтээл тус тус шалгарлаа.

Эхний хоёр байранд шалгарсан сурагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, Улаанбаатар хотын Найрамдал зусланд 2 өдрийн бэлтгэлд хамрагдах юм.

Улсын уралдаанд явах зардлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санхүүжүүлнэ.

Энэхүү тэмцээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад математик, инженерчлэлийн суурь мэдлэг олгох, техник сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн шинийг санаачлагч, бүтээгчдийг дэмжихэд оршино.

Хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээх явцдаа:
-асуудал шийдвэрлэх
-багаар ажиллах
-бүтээлчээр сэтгэх
зэрэг чухал ур чадваруудыг эзэмших юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээн: 2026 оны 05 дугаар сарын 08-нд Улаанбаатар хот, Найрамдал цогцолборт болно.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон Спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хандивын аянд нэгдлээ

Read out all

“ХААН БАНК”-ТАЙ ХАМТРАН 500 МЯНГАН МОД ТАРИАЛНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр болон Хайрхандулаан, Тарагт сумын Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн...

Read out all

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар: Энэ жил 8 төрлийн цэцгийн үрсэлгээг хийлээ

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нийтийн эзэмшилийн талбайн мандлын цэцэг тарилтаа эхлэж байна. Энэ жил 8 төрлийн цэцэгийн үрсэлгээг хийлээ

Read out all

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги, ангийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар спортын сэтгүүлч Г.Цэнд ахынхаа...

Read out all