Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 8 МВт-ын багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барихаар болж, гэрээнд гарын үсэг зурлаа. Тус станц ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая КВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээг 17.1 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

