Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөжээ

Номин Холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалттай Chingis Airlines Unity компани энэ оны II улирлаас Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөжээ.
Тус компани 70 хүний суудалтай “ATR 72-600” нисэх онгоцоо эхний ээлжид хүлээн авсан бөгөөд орон нутгийн нислэгээс гадна ойрын зайн нислэг үйлдэх боломжийг судалж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Н.Ганболд онцолж байна.
Монголын агаарын тээврийн салбарт дотоодын тав, олон улсын 20 орчим компани үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс одоогоор зөвхөн МИАТ ТӨХК орон нутаг руу тогтмол нислэг үйлдэж байгаа юм.

Leave a Reply