×

Өнөөдөр “Retro Day” буюу өнгөрсөн үеийн хэв маяг, соёл, загварыг эргэн дурсах өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд Ретро соёл өнөө цагийн соёлд нөлөөлж, загвар, хөгжим, техник, интерьер дизайн зэрэг олон салбарт дахин амилж буй.

♻️

 Хуучин ✁ Шинэ ✁ Ногоон

Орчин үеийн хэрэглэгчид хуучин хувцас, пүүз, хөгжим, интерьер зэргийг ихээр сонирхож түүхэн үнэ цэнийг эрэлхийлдэг болсон. Энэ утгаараа зөвхөн хуучин хувцасны зах зээл л гэхэд шинэ хувцасныхаас 3 дахин хурдан өсөж 2027 он гэхэд $350 тэрбумаар хэмжигддэг болох нь. Энэ өсөлтөд Z үе & Миллениалууд хамгийн ихээр нөлөөлж буй. Тэдний хуучин хувцасны худалдан авалтын өсөлт бусад үеийнхээс 2.5 дахин их. 

Улам тэлнэ

Энэ чиг хандлагаас үүдэн хувцасны дахин борлуулалт 2023 онд хувцасны зах зээлийн ойролцоогоор 10%-ийг эзэлж байсан бол 2029 он гэхэд дундаж хувцасны шүүгээний 23%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа гэнэ.

Байгальд ээлтэй трэнд

Цаашлаад, хуучин хувцасны эрэлт нэмэгдэж байгаа нь ногоон шилжилтэд ч нөлөөтэй. Хувцас үйлдвэрлэл нь хүн төрөлхтний нүүрстөрөгчийн ялгарлын 10%-ийг эзэлдэг бөгөөд хувцасны хэрэглээний насыг ердөө 9 сарын турш сунгаснаар нүүрстөрөгч, ус, хог хаягдлын ул мөрийг 20%-30% бууруулдаг аж.

 Ретро маркетинг

Хуучин хувцас моодонд орж, пянзны борлуулалт CD-н борлуулалтаас илүүрхэж байгаагаас гадна ретро маркетинг ч хүчээ авч байгаа гэнэ. Тодруулбал, 1990-ээд оны хэв маягийг маркетингдаа ашигласан брэндүүд хандалтаа ойролцоогоор 30%-иар нэмэгдүүлсэн аж. Мөн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолдоо ретро фонтууд, өнгө, загварыг ашигласнаар борлуулалтаа 16% нэмсэн гэнэ шүү.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all