×
Улсын хэмжээнд 2023-2024 онд 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, нийт ₮361 тэрбумын хүү, торгуулийн орлого төвлөрүүлжээ. Тухайн жилүүдэд ₮322.7 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь давж биелсэн харагдав
Уг орлогын 97.2% буюу ₮351 тэрбумыг орон нутгийн төсөвт, 2.8% буюу ₮10 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд буй. Харин аудитын шалгалтаар ₮32.3 тэрбумын зөрчил илэрсэн байна. Гэснээс орон нутгийн гэж яриад байгаа нь нийслэл нэмээд 21 аймгийг илэрхийлж байгаа шүү. 

Хэн хамгийн их торгов? 

Торгууль ногдуулагч байгууллагаар харахад, 59.8% буюу ₮154.2 тэрбумыг Татварын Ерөнхий Газар бүрдүүлж тэргүүлж байгаа бол удаад нь Цагдаагийн Ерөнхий газар 35.4% буюу ₮91.3 тэрбум, Гаалийн ерөнхий газар 3.4% буюу ₮8.8 тэрбумыг тус тус төвлөрүүлэв. 
Улаанбаатар хотод ногдох торгуулийн дүн гэхэд тус 2 жилд ₮211.4 тэрбум байсан бөгөөд мөн л гүйцэтгэл нь 108.7% давж биелэн ₮229.7 тэрбумд хүрсэн бол 21 аймагт ₮96.2 тэрбумын торгуулийн орлого олсон байна. Гүйцэтгэл нь давж биелснийг өмнөх жилийнх нь төлөгдөөгүй торгуулиудтай хамааралтай хэмээн тайлагнажээ. 

Хүүгийн орлого

Цаашлаад, хүүгийн орлогын хувьд ЗГ-ын гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөвт төвлөрөх хүүгийн төлбөрөөс бүрддэг аж.
2023 онд хүүгийн орлогыг ₮58.9 тэрбумаар төлөвлөсөн ч гүйцэтгэлээр ₮2 тэрбум,2024 онд ₮56.4 тэрбумаар төлөвлөж, гүйцэтгэл нь ₮23.1 тэрбум буюу үндсэндээ ₮25.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөнгөний мөр

Орон нутгийн төсөвт төвлөрсөн ₮351 тэрбумын орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ₮55.9 тэрбумыг, авто замын санд ₮48.3 тэрбумыг хуваарилан зарцуулсан байгаа бөгөөд үлдсэн 70% гаруй буюу ₮246.9 тэрбумыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулсан аж. Торгуулийн орлогоос Нийслэлийн авто замын санд ₮36 тэрбум, аймгуудад ₮12.3 тэрбум төвлөрсөн байна. 
Эцэст нь… Төвлөрүүлсэн нь ч яах вэ, цаана чинь хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй торгуулийн үлдэгдэл ₮321.8 тэрбум байгаа гэнэ. Дийлэнх нь татварын торгууль. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэхэд 2017 оноос эхэлж байгаа бол татварынх 2012 оноос эхэлж байх жишээний. 2024 оныг хүртэл төлөгдөөгүй торгууль гээд л бод. 

Эх сурвалж: Lemon press

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

1072-ын сураг

Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбумын ногдол ашиг хуваарилж, IV сарын 30-ны дотор олгохоо мэдээлээд байна. Нэгж хувьцаанд...

Read out all

ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг

Буцаалтын улирал Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтөд 28,879 татвар төлөгч нийт 57.1 тэрбум төгрөг олгохыг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Үүнээс шинээр...

Read out all

Дайн хоёр дахь сардаа

АНУ-Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад хүрэлцэн очоод байна.. Энэхүү...

Read out all

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Дамжуулах компанийн захиалгат ажлын хүрээнд 2026.04.22-ны өдрийн 08:40-10:00 цагийн хооронд , 18:00-19:00 цагийн хооронд тус тус зурагт заасан хэсэгт хүчдэл тасрана. Хэрэглэгч...

Read out all

ЭЭЖИЙН БҮҮВЭЭТЭЙ ХОРВОО

ЭЭЖИЙН БҮҮВЭЭТЭЙ ХОРВОО тоглолт 5 дугаар сарын 1-ний өдөр #ӨВӨРХАНГАЙ_АЙМАГ АРВАЙХЭЭР ХОТОД… Эрхэм Арвайхээрчүүд Та бүхэн 9905-2777 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай....

Read out all

ЦИРК ИРЛЭЭ! ЦИРК ИРЛЭЭ!

Инээд, айдас, гайхамшиг—all in one тайз дээр! Өвөрхангай аймгын хөгжимт драмын театрт 4 сарын 24 нд 17:00 цагаас , 19:00 цагаас ердөө...

Read out all