Uvurkhangai News Network
“АРВАЙН ХҮРЭЭ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРЫГ ХАШААЖУУЛЛАА
Арвайхээр хотын 300 жилийн ойд зориулан “Арвайн хүрээ” цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор өнгөрөгч онд сумын ИТХ-аар батлуулсан. Энэхүү ажлын эхлэлийг тавьж хашаажуулах ажлын гүйцэтгэгчээр “Ховд сафари” ХХК шалгарч, 1,2 га газрыг хашаажууллаа.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөвт арвайн хүрээний соёлын музей, урлан, хиймэл цөөрөм, кофешоп, задгай театр, амралт зугаалгын элементүүд багтсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил ирэх онд хийгдэнэ.
Арвайн хүрээний соёлыг шингээсэн, иргэдийн байгалийн сайханд амарч зугаалах, бясалгах, түүхийн дурсгалуудтай танилцах зэрэг боломжийг бүрдүүлсэн онцлог цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэх юм.

