Uvurkhangai News Network
“Өвөрхангайн урчууд” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд – 2024” үзэсгэлэнг уран хатгамалын төрлөөр зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд болох бөгөөд оролцогчдын бүтээлийг 1 дүгээр сарын 28-ыг хүртэл аймгийн Музейд хүлээн авч байгаа юм.
Үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн уугуул, Монголын шилдэг уран хатгамалч М.Ганболд, С.Буд нар уран бүтээлээрээ оролцоно. Мөн 19 сумын уран хатгамалч, сийлбэрч, уран барималч, дархчуул зэрэг ардын авъяастнууд оролцож, уламжлалт өв соёлоо шингээсэн гайхамшигт бүтээлүүдээ олон нийтэд толилуулна.
