×

БНХАУ-ын Төрийн өмчит Huaneng Group Өвөр Монголын Өөртөө Засах Оронд байрлах “Иминь” нүүрсний уурхайд цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой хүнд даацын 100 автомашин ажиллуулж эхэлснээ мэдээллээ.

Ингэснээр тус уурхай нүүрстөрөгчийн ялгаралгүй, жолоочгүй, ухаалаг тээвэрлэлтийн системийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн дэлхийн анхны уурхай болж байгааг онцолсон байна.

Компанийн бүтээсэн өөрөө буулгагч автомашин нь 90 тоннын даацтай, 509 киловатт/цагийн хүчин чадал бүхий цэнэг хураагууртай, -40 хүртэлх хэмийн хүйтэнд ажиллах боломжтой аж. Харин автомат ажиллагааны системийг нь Huawei компанийн “5G-Advanced” сүлжээ болон CVADCS үүлэн технологийн сүлжээнд түшиглэн хөгжүүлжээ. Ингэснээр автомашинууд нэгдсэн сүлжээнд холбогдож, уурхайн материал ачих, буулгах, тээвэрлэх ажлыг хүний оролцоогүй, хурдтай гүйцэтгэх аж.

“Иминь” уурхай нь мөн 500 Mbps-ийн хурдтай 5G-A интернэт сүлжээнд холбогдсоноороо дэлхийд анхдагч болсон юм. Тиймээс уурхайн талбайд 300 хүртэлх тооны өөрөө буулгагч автомашиныг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах боломж бүрдсэнийг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all