×

Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар ирэх хичээлийн жилээс эхлэн улсын сургуулиудын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны хичээлийг нэмэх шийдвэр гаргажээ. Шинэ хичээлд цэцэрлэгийн хүүхдүүдээс 12 дугаар анги хүртэлх бүх сурагчид хамрагдах бөгөөд хиймэл оюуны суурь ойлголт, ёс зүй, амьдрал дээрх хэрэглээ зэрэг сэдвүүдтэй байхыг тус улсын төрийн өмчит WAM агентлаг мэдээлжээ.

Хиймэл оюуны хөгжүүлэлтээр бүс нутагтаа манлайлах зорилго тавьсан АНЭУ нь сургуулийн боловсролд хиймэл оюуныг нэвтрүүлж буй ээлжит орон болж байна. Өнгөрсөн сард БНХАУ бага, дунд сургуулийн хөтөлбөрт хиймэл оюуныг нэмэх шийдвэрээ мөн зарлаж байлаа.

АНЭУ хиймэл оюуны моделиудыг сургах дата төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний сацуу хиймэл оюуны хөрөнгө оруулалтын тусгай сан хүртэл байгуулаад байгаа. OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өнгөрсөн онд Эмиратад зочлохдоо тус улсыг хиймэл оюуны технологиудыг анхлан турших “зохицуулалтын сэндбокс” болох боломжтой хэмээн онцолж байв.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон Спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хандивын аянд нэгдлээ

Read out all

“ХААН БАНК”-ТАЙ ХАМТРАН 500 МЯНГАН МОД ТАРИАЛНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр болон Хайрхандулаан, Тарагт сумын Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн...

Read out all

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар: Энэ жил 8 төрлийн цэцгийн үрсэлгээг хийлээ

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нийтийн эзэмшилийн талбайн мандлын цэцэг тарилтаа эхлэж байна. Энэ жил 8 төрлийн цэцэгийн үрсэлгээг хийлээ

Read out all

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги, ангийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар спортын сэтгүүлч Г.Цэнд ахынхаа...

Read out all