- Уулзалтад: Бүгд Найрамдах Солонгос Улсын “Грийн эмнэлэг”-ийн “Грийн эмнэлэг”-ийн дарга Им Сан Хёг, Стратеги төлөвлөлтийн газрын дарга Чой Юү Сон болон Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотой хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулагдлаа.
- Уулзалтын үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудын хүн ам, хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
- Төслийн хүрээнд дээрх гурван аймгийн нэн шаардлагатай 0–18 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд цус багадалт, амны хөндийн эрүүл мэнд, хеликобактерийн оношилгоо, эмчилгээг 2026 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боломж, нөхцөлийг бүрдүүлж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.





