Uvurkhangai News Network
“Үйзэн хот” гэр бүлийн зорилтот тоглолт болно
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр хамтран “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойд” зориулсан “ Гэр бүлийн зорилтот тоглолт”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолт нь гэр бүлийн гишүүн бүрт зориулсан учир Арвайхээрчүүд та бүхнийг хүрэлцэн ирж, Тусгаар тогтнолын өдрөөрөө бахархан, баясаж өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр дөрвөн гэр бүлийг азтанаар шалгаруулж урамшуулах юм.
Тоглолт: 11-р сарын 24нд 18:00, 20:00, 11-р сарын 25нд. 17:00, 19:00 цагуудаас аймгийн ХДТ-т болно.