×

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” тэмцээн арваннэгдүгээр сарын 24-нд Чех улсад зохион байгуулагдлаа. 

56 дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын энэхүү уралдаанд Монгол Улсын Консерватор (МУК)-ын дөрөвдүгээр ангийн сурагч, есөн настай Б.Гүен тэргүүн байр эзэлжээ. 

Ингэснээр “Virtuosi per musica di pianoforte” тэмцээний Гран-При шагналыг анх удаа Монголоос хүртэж байгаа юм. Өсвөрийн төгөлдөр хуурч Б.Гүен Чехийн Брно хотод болох Моцартын тэмцээнд удахгүй оролцох аж. 

Б.Гүенгийн мэргэжлийн багш нь Монгол Улсын консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнэ “56 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ уралдаан чансаа өндөртэй, суралцах зүйлс ихтэй, зохион байгуулалт сайтай маш сайхан уралдаан болж өнгөрлөө” хэмээсэн юм.

Уралдааны баг бүрэлдэхүүний амжилтаас дурдвал

Т.Нямсүрэн багшийн шавь Б.Очир-Эрдэнэ гуравдугаар байр, Б.Энхсаруул тусгай шагнал, Н.Ганчимэг багшийн шавь Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагналаар шагнагджээ. Харин энэхүү уралдаанаас хамгийн том шагналыг Монгол Улсын консерваторийн дөрөвдүгээр ангийн сурагч, Г.Оюун-Эрдэнэ багшийн шавь Б.Гүен хүртсэн байна. Тэрээр уралдааны нэгдүгээр ангилалд нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэхүү тэмцээнд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд нийт дөрвөн ангилалтай уг уралдааны гранпри шагналыг Монголоос анх удаа ийнхүү хүртсэн байна. Уралдааныг долоон өөр улсын шүүгч нар шүүн явуулжээ.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Арвайхээр сумын шатрын аваргууд тодорлоо

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн...

Read out all

“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын...

Read out all

АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.5 сая ам.доллар хэрэгтэй

Орон сууцны үнэ өндөр байна. Хувьцаанууд мөн өсөлттэй байна. Мөн “баячуудын эгнээ”-нд багтах босго ч энэ цаг үед мөн өндөрссөнийг Америкчуудын дунд...

Read out all

“АРВАЙН ХҮРЭЭ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРЫГ ХАШААЖУУЛЛАА

Арвайхээр хотын 300 жилийн ойд зориулан “Арвайн хүрээ” цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор өнгөрөгч онд сумын ИТХ-аар батлуулсан. Энэхүү ажлын эхлэлийг тавьж хашаажуулах...

Read out all

ҮЕРТ ӨРТСӨН АРВАЙХЭЭР СУМЫН ГУРВАН ӨРХӨД ГЭР ОЛГОЛОО

Наймдугаар сарын нэгний өдөр орсон аадар борооны улмаас Арвайхээр суманд үер бууж айл өрх, орон сууцны В1 давхар усанд автсан.  Аймгийн Онцгой...

Read out all

П.Наранбаяр: НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДИЙН ГЭРТЭЭ ХИЙХ ДААЛГАВАР 20 МИНУТААС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

Нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж алдах эрхийг нь олгох зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс явуулаад Боловсролын ерөнхий газраар дамжуулаад бүх сургуульд хүрч...

Read out all