×

“DeepSeek” гэж юу вэ?

Хиймэл оюун суурьтай хедж сан “High-Flyer”-ийн захирал Лиан Вэньфэн 2023 онд “DeepSeek”-ийг анх байгуулжээ. Тус компани “open-source” буюу нээлттэй эхийн хиймэл оюуны модель хөгжүүлдэг тул хөгжүүлэгчид тус программын кодыг хянаж, сайжруулах боломжтой гэсэн үг юм. Мөн гар утасны аппликэйшн нь нэгдүгээр сарын эхээр гарснаасаа хойш “AppStore”-д татагдсан тоогоороо тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй.

“DeepSeek” хэрэглэгчийн хүсэлтэд хариу өгөхдөө тухайн хариултыг хэрхэн боловсруулж, тооцоолсон үндэслэлээ тайлбарладаг нь “ChatGPT” зэрэг бусад чатботуудаас ялгарах гол онцлог бөгөөд ялангуяа шинэ “R1” загвар нь “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн моделиудтай хүчин чадлаараа зэрэгцэхийг тус компани мэдээлсэн байна.

“OpenAI”, “Meta”-ийн моделиудтай хэрхэн өрсөлдөх вэ?

Хэдийгээр компани нарийн тоо баримт дурдаагүй ч “DeepSeek”-ийн моделиудыг сургаж, хөгжүүлэх өртөг “OpenAI”, “Meta”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн өртөгтэй харьцуулахад асар бага нь тодорхой болоод байна. Модель хөгжүүлэлтийн үр ашгийг ийм түвшинд сайжруулах боломжтой юм бол “Nvidia” зэрэг компанийн сүүлийн үеийн хүчирхэг AI чипүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах шаардлага бий юу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

“DeepSeek”-ийн зүгээс “R1” загвар математик тооцооллын AIME 2024, ерөнхий мэдлэгийн MMLU, асуулт хариултын “AlpacaEval 2.0” гэсэн жишиг хэмжүүрүүдэд өрсөлдөгч моделиудтай дөхүү, эсвэл илүү гүйцэтгэлтэйг онцолж буй.

АНУ-д хэрхэн анхааруулга болох вэ?

Вашингтон БНХАУ-д гаргах GPU хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн экспортдоо хориг тогтоогоод байгаа бөгөөд энэ нь АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний чухал фронт болох хиймэл оюуны салбарт БНХАУ-ын ахиц дэвшлийг хязгаарлах зорилготой. Хэдий тийм боловч “DeepSeek”-ийн энэхүү амжилт нь БНХАУ-ын хиймэл оюуны инженерүүд хязгаарлагдмал нөөцөөр өндөр үр бүтээмж бий болгож, АНУ-ын хоригийг тойрон гарч чадсаныг харуулж байна. Шинэ төрлийн чип ашиглах боломжгүй тул “DeepSeek” моделио сургах хямд өртөгтэй, өөр арга зам эрэлхийлсэн нь бүр ч том инновац төрөх нөхцөл бүрдүүлсэн гэж болохоор байгаа юм.

“DeepSeek”-ийн бэрхшээлүүд юу вэ?

Гэнэт алдаршсан нь “DeepSeek”-ийн үүлэн технологийн дэд бүтцийг жинхэнэ сорьж буй бололтой. Нэгдүгээр сарын 27-нд тус компанийн үйлчилгээ хэсэг хугацаанд ажиллагаагүй болж, шинэ бүртгэлийн хүсэлтийг хязгаарлахаас өөр аргагүй болсон байна.

Үүнээс гадна нутаг нэгт хиймэл оюуны моделиудын адил “DeepSeek” БНХАУ-д эмзэгт тооцогддог сэдвүүдэд цензур тавьдаг. Тухайлбал: Тайванийн зөрчил зэрэг геополитикийн хурц сэдэвтэй асуултууд, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний талаар нарийн мэдээлэл шаардсан асуултад хариулахаас татгалздаг аж.

“DeepSeek” хэрэглэгчийн хүсэлтэд хариу өгөхдөө тухайн хариултыг хэрхэн боловсруулж, тооцоолсон үндэслэлээ тайлбарладаг нь “ChatGPT” зэрэг бусад чатботуудаас ялгарах гол онцлог нь

БНХАУ-ын хиймэл оюуны стартап “DeepSeek” өнөө цагийн шилдэг чатботуудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай ч “өчүүхэн” зардлаар бүтээгдсэн хиймэл оюуны моделио танилцуулснаар Цахиурын хөндийг цочирдуулж, улмаар технологийн салбарын хувьцаанууд “улаан”-аар эргэхэд хүргэлээ.

Юу болов?

Үүсгэн байгуулагдаад ердөө жил орчим болж буй “DeepSeek” өнгөрсөн долоо хоногт шинэ “R1” загвараа танилцуулснаар АНУ-ын хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулагчдын санааг зовоож, технологийн хувьцаануудын зарах хөдөлгөөн огцом идэвхжихэд нөлөөллөө.

Салбартаа тэргүүлэгч “Nvidia”-ийн хувьцааны ханш даваа гарагт 17 хувиар унасан нь 2020 оны гуравдугаар сараас хойш байгаагүй өндөр дүнтэй уналт болсны сацуу үнэлгээнээс нь 589 тэрбум ам.долларыг арчив. Зах зээлийн үнэлгээ нь ганцхан өдөрт ингэж эрс буурсан нь тус компанийн түүхэнд төдийгүй АНУ-ын хөрөнгийн зах зээлд урьд өмнө нь тохиолдож байсангүй.

“Nvidia” гол индексүүдэд ихээхэн жин эзэлдэг тул уналт нь зах зээлийг бүхэлд нь доргиов. “Nasdaq 100 Index” гурван хувиар унасан нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн огцом уналт болж, зах зээлийн үнэлгээ нь бараг нэг их наяд ам.доллароор буурчээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Forbes-н “Top Creators” жагсаалтын 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ

Forbes-н “Top Creators” жагсаалтын шинэлэг 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ! Өмнө нь...

Read out all

ТОП-5

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон...

Read out all

Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү...

Read out all

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, аймгийн Есөнзүйл сумын уугуул, Арвайхээр сумын харьяат, “Их...

Read out all

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/’s Post

МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй...

Read out all

The HU

The Echoes of My Father Official Music Video premieres tonight at midnight ET. Tune in to see this special sneak peek of...

Read out all