×

Хонконг дэлхийн санхүүгийн төв гэгдэхээ больж, чадварлаг мэргэжилтнүүд нь орхин гарч, хөрөнгийн зах зээл нь унтаа байдалд орж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн онд тус хотод томоохон IPO-нууд шил даран хийгдэж, хөрөнгийн менежментийн фирмүүд олноор орж ирж, жишиг Hang Seng индекс 28 хувиар өссөн нь Хонконгийн эрчтэй сэргэлтийн илрэл болсон юм.

Үүний нэг баталгаа нь Хонконг анх удаагаа Швейцарыг гүйцэж, дэлхийн хил дамнасан хөрөнгийн хамгийн том цэг болсон байна. Boston Consulting Group-ийн гаргасан “2026 Global Wealth Report” судалгааны тайланд 2025 оны байдлаар Хонконг дахь хөрөнгийн менежерүүдэд нийт 2.9 их наяд ам.долларын офшор хөрөнгө бүртгэгдсэнийг тооцоолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10.7 хувиар өссөн дүн бөгөөд эх газрын Хятадаас ирэх капиталын урсгал, дотоодын хөрөнгийн зах зээлийн сэргэлт үүнд голлон нөлөөлсөн байна.

Ирэх жилүүдэд Ази дахь хөрөнгийн хуримтлал, БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайлал, Хонконгийн IPO зах зээлийн сэргэлт үргэлжилснээр 2030 он гэхэд Хонконг дахь оффшор хөрөнгийн дүн Швейцарынхаас 600 тэрбум ам.доллароор давна гэсэн төсөөллийг Boston Consulting Group судалгаандаа онцолжээ.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all