ТҮҮХЭН ӨДӨР: АФРИК ТИВД АНХ УДАА ОЛИМПИЙН НААДАМ

Маргааш буюу 10-р сарын 31-нд Сенегалын нийслэл Дакар хотод IV Зуны Залуучуудын Олимпийн наадам нээлтээ хийнэ.

Энэ бол Олимпийн наадмын 130 жилийн түүхэнд Африк тивд зохион байгуулагдаж буй анхны Олимпийн арга хэмжээ юм. Африкийн олон орон Олимп зохион байгуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч өнөөг хүртэл нэг ч удаа боломж олдоогүй байлаа. 🔥

🏟️ Наадмын онцлог

▪️ 204 орны 14–17 насны 2,700 орчим залуу тамирчин оролцоно

▪️ 25 төрлийн спортын 153 багц медалийн төлөө өрсөлдөнө

▪️ Дакар, Диамниадио, далайн эргийн Сали хот гэсэн гурван бүсийн 8 талбайд тэмцээн болно

▪️ Нээлтийн ёслол 50,000 хүний суудалтай Диамниадиогийн Олимпийн цэнгэлдэхэд болно

▪️ Наадам 11-р сарын 13 хүртэл үргэлжилнэ

Leave a Reply