Uvurkhangai News Network
Тэнгэр цэлмэг зам даваа саадгүй байна
Улсын чанартай А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй байна. Шарт болон Бумбатын даваа халтиргаа гулгаатай байгаа тул жолооч зорчигчдыг техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчин, хурдаа тохируулан хөдөлгөөндөө оролцохыг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна.


Шартын даваа км 118-123 хооронд автогрейдр 1,, цас арилгагч Камаз-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1, жолооч-2, замчин-4, Бумбатын даваа 92-99 хооронд авто ачигч-1, Үйлчилгээний машин-1, жолооч-2 Замчин-3 тус тус замын аюулгүй байдлыг ханган механизмаар түрж цэвэрлэн давс цацаж ажиллаж байна.
