Nike компани NBA-ийн “Нью-Йорк Никс” багийн од Жейлен Брансонд зориулж алтлаг өнгийн тусгай загварын “Kobe 6 Protro” пүүз бүтээн бэлэглэжээ.
“Нью-Йорк Никс” баг 53 жилийн дараа NBA-ийн аварга болсноо тэмдэглэн, аравдугаар сарын 20-нд шинэ улирлын нээлтийн үеэр аваргын бөгжөө гардан авсан юм.
Энэхүү түүхэн үйл явдалд зориулж Nike-ийн Kobe брэндийн баг Брансонд алтлаг өнгийн пүүзийг гэнэтийн бэлэг болгон өгсөн байна. Пүүзний загварыг багийн аваргын баярт зориулсан алтлаг чимэглэлтэй өмсгөлтэй хослуулан бүтээжээ.
Брансон уг пүүзийг нээлтийн тоглолтод өмссөн бөгөөд дахин өмсөхгүй, аваргын бөгж гардан авсан өдрийн дурсгал болгон хадгалахаа мэдэгдсэн байна.

