“Пүмсэ-2024” Улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.

Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн 11 тамирчин 2 дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцлоо.

Бага нас хосын чөлөөт төрөлд О.Ханхишиг, Д.Ариунаа нар Тэргүүн байр, Д.Нямдаваа, О.Сугарсүрэн нар дэд шалгарсан бол Залуучуудын чөлөөт ганцаарчилсан төрөлд А.Золжаргал мөнгө, Залуучуудын хосын чөлөөт төрөлд А.Золжаргал Б.Алтантүлхүүр нар хүрэл, Бага насны багийн төрөлд М.Түвшинзаяа, О.Ханхишиг, Д.Ариунаа, О.Сугарсүрэн, Д.Нямдаваа нар хүрэл медаль тус тус хүртлээ.