- 0
- 1 word
Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээс хойш аль хэдийн 3 жил өнгөрч зэсийн үйлдвэрлэл нэмэгдсээр буй.
Тодруулбал, өнгөрсөн улирлын зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөх 86.8 мянган тн-оос 96.9 мянган тн болж 11.6% өссөн бол алтны үйлдвэрлэл 127.27 мянган унц хүрч 30.5% өсжээ.
Цаашлаад, тус уурхайн бүх төрлийн металл авалтын хувь өссөн байна. Тэр дундаа алтных 3.1 нэгж хувиар сайжирч. Металл авалт нэмэгдсэнээр 1 тн баяжмал эсвэл 1 унц алт үйлдвэрлэхэд шингэх өртөг буурч, борлуулалтын орлого нэмэгдэх юм.
Уурхайн үйлдвэрлэл өсөж байгаа тул төлж байгаа татвар, худалдан авалт нь ч нэмэгджээ. Өнгөрсөн улиралд төлсөн татварын хэмжээ нь жилийн өмнөхөөсөө 49.5% өсөж 2010 оноос хойших нийлбэр дүнгээрээ ₮17.5 их наяд болсон аж.

