Uvurkhangai News Network
Олон улсын зах зээлд алтны үнэ огцом өсөж байна.
Уолл Стритийн банкнууд алтны үнийн төсөөллөө уралдан өсгөсөөр байна. Сүүлд Citigroup алтны үнэ ойрын хугацаандаа 3000 ам.доллар давна гэж үзжээ.
Тодруулбал Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын урсгал тэлснээр алтны үнэ ирэх 6-18 сарын хугацаанд унц нь 3,000 ам.долларт хүрэх төлөвтэйг Citigroup онцолжээ.
Тус банкны шинжээчид алтны 2024 оны дундаж үнийн төсөөллөө 2,350 ам.доллар болгон өсгөсөн бол 2025 оны төсөөллөө 40 хувиар үлэмж нэмэгдүүлж, 2,875 ам.долларт хүргэсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар хагаст арилжааны үнэ нь “2,500 ам.долларын шугамыг тогтмол сэтэлнэ” хэмээн бичжээ.
Харин Goldman Sachs-ийн зүгээс тус үнэт металл “ганхашгүй бух зах зээл” рүү орсныг онцолсон бөгөөд 2024 оны эцсийн үнийн төсөөллөө 2,700 ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж: Bloomberg tv.
