×

Өвөрхангай аймгийн хэмжээнд 7 сумын 19 хэсэгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 07:00-20:00 цагт хэвийн явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 9601 сонгогч саналаа өгөхөөс 4691 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 50.0 хувьтай өндөрлөлөө.

Санал хураалтын дүнг тойргуудаар нь авч үзвэл:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн ирцийн мэдээ:

5 дугаар тойрог (Арвайхээр сум, 5 дугаар баг) 2692 сонгогч саналаа өгөхөөс 1017 сонгогч саналаа өгч 39.4 хувь;

24 дүгээр тойрог (Есөнзүйл сум) 1723 сонгогч саналаа өгөхөөс 854 сонгогч саналаа өгч 50.4 хувь;

30 дугаар тойрог (Төгрөг сум) 1677 сонгогч саналаа өгөхөөс 1001 сонгогч саналаа өгч 60.3 хувь;

34 дүгээр тойрог (Хайрхандулаан сум) 2204 сонгогч саналаа өгөхөөс 1051 сонгогч саналаа өгч 48.6 хувьтай байв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн ирцийн мэдээ:

Баянгол сумын 2 дугаар тойрог (2 дугаар баг, Эргэндэнж) 378 сонгогч саналаа өгөхөөс 205 сонгогч саналаа өгч 55.1 хувь;

Нарийнтээл сумын 1 дүгээр тойрог (1 дүгээр баг, Шарга) 369 сонгогч саналаа өгөхөөс 220 сонгогч саналаа өгч 60.6 хувь;

Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр тойрог (1 дүгээр баг, Эмгэд) 558 сонгогч саналаа өгөхөөс 343 сонгогч саналаа өгч 61.9 хувьтай өндөрлөв

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад урьж байна

Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад урьж байна.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэр...

Read out all

Нөхөн сонгуулийн ирцийн мэдээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 7 сумын 19 хэсэгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сонгогчдын...

Read out all

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явагдаж байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд 7 сумын 19 хэсэгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явагдаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн...

Read out all

Анхны аукцион

Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдаа буюу аукционы зарчмаар сонгож эхэлснээр салбарын бодит үнийг...

Read out all

Хойгуур тухалсан Монгол

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөчлөг дагасан эдийн засаг, бодлогын тогтворгүй...

Read out all

Цэвэр усны хэрэглээг доорх заасан хэсгүүдэд түр хязгаарлана

2026.06.18-ний өдрийн 12:00 цагаас 18:00 цаг хүртэл дулааны 2-р конторын шугамын угсралтын ажил хийгдэж эхэлж байгаа тул цэвэр усны хэрэглээг доорх заасан...

Read out all