×

2026 оны эхний дөрвөн сард экспортын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, нийт худалдааны эргэлт болон худалдааны ашигт эерэг нөлөө үзүүлснийг Гаалийн байгууллагын статистик мэдээлэл харуулж байна. Ингэснээр гадаад худалдааны ашиг 3.1 тэрбум ам.доллар давж, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ.

  • Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 6.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.6 орчим тэрбум ам.доллароор нэмэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт болохыг ГЕГ мэдээллээ.
  • Энэ хугацаанд 37.4 сая тонн нүүрс экспортолсон нь 64.3 хувиар өссөн бол 3 тэрбум орчим ам.долларын дүнтэй зэсийн баяжмал гаргасан байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрсэн зэрэг нь нийт экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.
  • Нөгөө талд импортод гол жин дардаг суудлын автомашины үнийн дүн 43 хувиар буурсан нь өсөлт саарах гол шалтгаан болж буй. Нийт импортын 23.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 8.3 хувийг суудлын автомашин бүрдүүлсэн байна.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all