
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутагт байх ”Номтын бууц” хэмээх бурхны хөрөг, маанийн зургаан үсгийг төвдөөр дүрсэлсэн байдаг. Энэ нь сумын төвөөс баруун хойш 13 километр Их усны 2-р багийн нутагт хадан дээр сийлсэн бурхны хөрөг зураг юм. Уг дурсгал нь аймгийн хамгаалалттай дөрвөн үл хөдлөх дурсгалын нэг билээ.


