
Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан автомашины гражуудын дахин төлөвлөлт, зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
Төлөвлөгөөний хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж буй нийт 138 автомашины гражийг үе шаттайгаар буулгаж, талбайг чөлөөлөн, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий автомашины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг иргэдэд зориулсан нийтийн эзэмшлийн орчныг бүрдүүлнэ.
Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин сайжирч, нийтийн эзэмшлийн талбайн эмх цэгц, ашиглалт дээшлэхийн зэрэгцээ хүүхэд, өндөр настанд ээлтэй орчин бүрдэх ач холбогдолтойг хэллээ.
