Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг тодотгосон. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байгаа нь ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцааны нэр хүндэд халдсан хэрэг болж байна. Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Төрийн тэргүүний ажлаа өгөөд үнэнийг тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурьтай санал нэгдэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Хуулиар Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.

