×

Өнгөрсөн 7 хоногт ЗГ-аас импортын цементийн татварыг 20% байсныг 5% болгон бууруулсан билээ. Тэгвэл Монгол ер нь хаанаас, хэр хэмжээний цемент авч байна? 

🇨🇳 Гол нийлүүлэгч 
Өнгөрсөн оны байдлаар Монгол $34.5 саяын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортоор авсны 98%-ийг Хятад дангаар нийлүүлсэн байна. Тэр дундаа тус улсаас дан цемент авахад л $15.7 саяыг зарцуулсан аж. Хятадын импортын цементэд эзэлж буй хувь, хэмжээ үлэмж юм шиг харагдах ч үүнийг 10 жилийн өмнөх буюу 2015 онтой харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлт гээд л бод. Бараг 10 жилийн өмнө бүхэл бүтэн барилгын салбар маань Хятадын цементээс шууд хамааралтай байсан гэхээр. 

Шил дарагсад: Араас нь Япон жагсаж байгаа ч бид тус улсаас цементийг дангаар нь авахаас илүү бүтээгдэхүүн буюу $102 мянгын үнэ бүхий асбест цементэн бүтээгдэхүүн авсан байна. Харин Оросоос бол импортын цемент, цементийн бүтээгдэхүүнийхээ 0.2%-ийг л авчээ. 
Дотоод 88% vs импорт 12%
Өдгөө Монголд цементийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд жилд 4.5 сая тн цемент үйлдвэрлэх чадалтай гэгддэг. Харин Монголын цементийн жилийн хэрэглээ 1.8 сая тн гэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд Монгол импортоор 255 мянган тн орчим цемент авч дотоодын хэрэгцээгээ хангасан байна. Энэ нь тус жилд дотоодын цементийн хэрэгцээний 13.7%-ийг бүрдүүлсэн бол нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчид 1.6 сая тн цемент үйлдвэрлэсэн байдаг. 

Эцэст нь… Импортын цементийн хэмжээ 10 жилийн өмнөхөө бодоход багасаж байгаа төдийгүй Ковид-19-ийн жил болох 2021, 2022 онд л гэхэд нийлбэр дүнгээр $254 саяыг дотооддоо хадгалаад буй. Өнгөрсөн жилийн тухайд $98.9 саяыг дотооддоо хадгалсан зэргээс харахад ядаж нэг салбар маань ч гэсэн бусад улсаас хараат бус байх нөхцөл бүрдэж байтал нөгөө талд импортоор чанаргүй цемент орж ирэх гээд асуудал ч гарсаар байгаа даа.

Эх сурзалж: Гаалын Ерөнхий Газар, Lemon Press.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Лондоны марафон 2026

2026 оны Лондоны марафонд оролцогчид эхний километрийн зурхай дээр – Лондон, Их Британи Benjamin Gilbert/PA

Read out all

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

вөрхангай аймгийн Хархорин сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДААГ Засаг даргын 2026 оны 04 дүгээр...

Read out all

4-р сарын 24-нд шууд нислэгтэй Аватар аялал сүүлийн 16 суудал үлдлээ

Өвөрхангай аймгийн иргэддээ зориулан найз нөхөд, хамт олон, албан байгууллагын захиалгыг авч эхэллээ. Та зөвхөн гадаад паспортоо бэлдэхэд хангалттай бусад бүх зохион...

Read out all

HuHot Mongolian Grill: МОНГОЛ РЕСТОРАН

Америкийн хоолны зах зээлд хэдийнээ тоглогч болсон HuHot Mongolian Grill ресторан 18 мужид салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Миннесота мужид...

Read out all

Jade Gas МОНГОЛЫН ГОВИОС БАЙГАЛИЙН ХИЙ ОЛБОРЛОХ ӨРӨМДӨЛГӨӨ ЭХЛҮҮЛЖ, ХУВЬЦАА НЬ 12% ӨСЛӨӨ

Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй Jade Gas компани “Улаан нуур” талбайдаа үйлдвэрлэлийн цооногийн хөтөлбөрөө эхлүүлснээ зарлалаа. Тодруулбал 1 км...

Read out all

Илон Маск дэлхийн анхны их наядтан болох уу? 

Илон Маскийн Neuralink-н тархины суулгацын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ. Хараа оруулах шинэ арга  Тодруулбал, Америкийн хүнс, эмийн удирдлагын газар...

Read out all