×

Монгол Улсад 1923 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ”Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг байгуулснаар одоогийн Мал эмнэлэг, үржлийн албаны үндэс суурь тавигдсан байна. Харин Өвөрхангай аймагт 1931 онд Мал эмнэлгийн тасгийг байгуулж, бага эмч, санитарч гэх орон тоотойгоор малын гоц халдварт өвчинтэй тэмцэж эхэлжээ.

Одоогоор Мал эмнэлгийн алба нь гурван алба, 25 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн баярын хурлаар хэлсэн үгэндээ, “Хүний эмч хүнийг эмчилдэг, малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэх үг бий. Манай аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба нь үүсэж хөгжсөн түүхэн хугацаандаа боловсон хүчин, материаллаг бааз, техник хэрэгслийн хувьд хөгжиж, тэр хэрээр мал сүргийн тоо толгойг өсгөх, малчин ардынхаа нөр их хөдөлмөрт үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан” хэмээн дүгнэлээ.

Аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн албанаас 2015-2022 онд 150 мянган малыг үзлэг ангилалд хамруулан бүртгэлжүүлж, цөм сүргийн малыг 100 гаруй мянгаар нэмэгдүүлж, үүлдэр омгийн 14 мянган хээлтүүлэгчийг нийлүүлсэн байна. 

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all