×

 

Хүн төрөлхтний хөдөлмөр эрхлэлт аж үйлдвэржилт, дижиталжилт, одоо AI гэхчлэн хувьсан өөрчлөгдсөөр хөдөлмөрийн зах зээл 3.0 эрин хаяанд ирээд байна. Тэгэхээр AI шилжилтийн энэ мөчлөгт ажиллаж, амьдарч буй бид хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн харах хэрэгтэй вэ? 

Нэмэгдэх, буурах ажлын байр

Ердөө тавхан жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд 170 сая ажлын байр шинээр бий болж, 92 сая ажлын байр AI, автоматжуулалттай холбоотойгоор орлуулагдана. Энд ногоон шилжилт ч нөлөөтэй.

Бэлэн байя: Улмаар хөдөлмөрийн зах зээлд AI болон машин сургалтын мэргэжилтнүүд, Big Data, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой байдлын зөвлөх, кибер, финтек, автомат тээврийн хэрэгслийн тэргүүтэй мэргэжилтнүүд моодонд орохоор байна.

Харин нөгөө талд банкны теллер, кассчин, бичиг хэргийн болон захиргааны холбогдолтой ажлын байрнууд хэцүүдэх нь байна шүү.

Хүн VS AI VS Хүн болон AI
Ерөнхий трэндээс гадна муухайгаар хэлэхэд хиймэл оюун ухаан ажлын байран дээрээ цаг нөхцөөж, зай бөглөдөг хүмүүсийн орон зайг нэлээн багасгана. Энэ нь гагц доод, дунд албан тушаалтнуудыг л яриад байгаа хэрэг бус удирдах түвшинд ч хамаатай. Ядрахгүй, өлсөхгүй, гомдоллохгүйгээр 24/7 ажилладаг CEO туршиж байгаа компаниуд хэр олон билээ?

Судалгааны хамгийн онцлох хэсэг нь 2030 он гэхэд AI болон хүн, хүн-машин гэх чиглэлд ажлын байр, орон тоо тэнцүү хуваагдана хэмээх таамаглал. Тэр тусмаа эрүүл мэнд, боловсрол, инженерчлэл тэргүүтэй олон ажлын байрыг AI-р орлуулахын оронд харин ч нэмэгдүүлэх аж. 

Дахин програмчилж байна…  

Цаашлаад, дэлхийн нийт ажиллах хүчний 59%-ийг дахин сургах хэрэгтэй төдийгүй одоо үнэлэгдэж байгаа ур чадваруудын 39% нь хуучрах гэнэ. Тиймээс өгч буй зөвлөгөө нь хүмүүс аналитик чадвар, манлайлал, уян хатан байдал, авхаалж самбаа гэхчлэн роботоос илүүрхэж болох чадваруудаа дахин програмчилж, дараагийн түвшинд гаргах явдал. 
Эцэст нь… Ажил олгогч талаасаа ч ажилтан талаасаа ч нэгийг бодож, хоёрыг тунгаахгүй бол ч манай өнөө яам, ордон, хороо хавийн ааштай эгч нарын арга барил үлэг гүрвэл болж хувирах нь дээ.

Эх сурвалж: Lemon Press

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all