Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 3/01 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.
Сонсголыг сумын ИТХ-ын Төлөөлөгч, 7 дугаар багийн Засаг дарга Н.Чойгонжанцан даргалж, сонсголд бүртгүүлсэн 1 оролцогч, 1 ажиглагч, сумын ЗДТГ-ын удирдлагууд болон Дуудагдаж ирсэн албан тушаалтнууд танилцуулга өгч, аймгийн Татварын газрын төлөөлөл, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга оролцож, малын тоо толгойн албан татварын талаарх мэдээлэл, тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо илэрхийллээ.
Энэхүү ерөнхий хяналтын сонсгол нь тогтоолын хэрэгжилтийг бодитойгоор үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, малын тоо толгойн албан татварыг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.
Иргэдийн оролцоо – Ил тод байдал – Хариуцлагатай хяналт





