Орон нутгийн ажлын хэсгийн зүгээс Хангай зочид буудлын арын хэсэг, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн хашааг барьж байгуулах, зарим хэсгийн явган хүний болон авто машины шороон замын зорчих хэсгийг тэгшилж, аюулгүй, саадгүй болгох зэрэг ажлыг ойрын хугацаанд хийх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгөөд байна.
Шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Энерго Сервис Монтаж” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр аймгийн ажлын хэсэгт тайлангаа танилцуулсан юм.
Энэ онд шугам сүлжээний шинэчлэл, угсралтын ажлыг аймгийн ЗДТГ, Хөгжимт драмын театр, 48 айлын орон сууц, 1, 8 дугаар цэцэрлэг, Хангай зочид буудал, Арвайпалас, Найдвар, Оюу, Идэр төв болон “Од” хороолол орчимд хийж, гүйцэтгэсэн.
Төлөвлөгөөт 4 багц ажлын хүрээнд 2400 газарт ухалт, суурилуулалт, холболт, битүүмжлэл, буцаан булалт хийх гэсэн үе шаттайгаар 41 худгийг гаргажээ.
Ингэснээр дулааны станцын 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажил 60 хувьтай хийгдэж байна.
Тус ажлаас үүдсэн хатуу хучилттай авто замын эвдрэл, ногоон байгууламж, хашаажуулалт зэрэг бүтээн байгуулалтын нөхөн сэргээлтийг 2027 оны 5 дугаар сард хийхээр төлөвлөжээ.






