Дизелийн үнэ өсөх төлөвтэй

Зунаас өвлийн дизель түлш рүү шилжиж байгаа энэ үед олон улсын зах зээлд дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор дотоодод дизель түлшний үнэ өсөх нөхцөл үүссэн гэдгийг Шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 20-ны байдлаар АИ-92 автобензин 10 хоног, АИ-95 бензин 13 хоног, дизель түлш 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгааг мэдээлж байна.

Leave a Reply