- 0
- 4 words

АНУ-Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад хүрэлцэн очоод байна.. Энэхүү уулзалт нь дайны нөхцөл байдлыг хэлэлцэх таатай боломж байхыг Техраны зүгээс онцолжээ. Үүнээс өмнө Иран улс АНУ-ыг боомтын бүслэлтээ зогсоосны хариуд Ормузын хоолойг нээх түр тохиролцоонд хүрэх, цаашлаад дайныг зогсооход ч бэлэн гэсэн дохио өгснийг Axios мэдээлсэн байна.
