Буга согоотын өндөрлөг орчимд нэг га талбайг хашаажуулж, ногоон байгууламж байгуулах ажлыг хийж байна.

Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Буга согоотын өндөрлөг орчимд нэг га талбайг хашаажуулж, ногоон байгууламж байгуулах ажлыг хийж байна.

Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Төгс шийдэл ойл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд талбайн хашаа хайс барих, худаг гаргах, усалгааны систем суурилуулах, дөрвөөс дээш настай гацуур мод тарих ажлуудыг хийнэ.

Эх сурвалж: Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар

Leave a Reply