
| БНХАУ-ын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2025 онд 0.3 хувиар буурч, цар тахлын дараагаас буюу 2022 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурлаа. Эрчим хүчний эрэлт тус улсад үргэлжлэн өссөн ч нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт буурсан нь маш чухал амжилт болсныг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв мэдээлжээ. |
| Тус улсын эрчим хүч, аж үйлдвэрээс эхлээд бараг бүх томоохон салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна. Дулааны цахилгаан станцуудын өргөтгөл бүтээн байгуулалт үргэлжилсэн ч сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээг бууруулсныг дурджээ. |
| Үүнээс гадна БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл өмнө нь мэдээлж байлаа. |
