- 0
- 8 words
БНСУ-ын хамгийн том дижитал банк болох KakaoBank олон улс дахь тэлэлтийн стратегийнхаа дараагийн алхмаар Монгол Улсыг сонгоод байгааг тус банкны Гүйцэтгэх захирал Юн Ху Ён лхагва гарагт мэдээлжээ. Тус банкны хүртээмжтэй санхүүжилтийн батлагдсан загварыг Өмнөд Солонгосоос бусад улсад экспортлох боломж учраас дээрх алхам чухал ач холбогдолтой болохыг тэрбээр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна. Энэ хүрээнд KakaoBank дотооддоо хөгжүүлсэн зээлийн оноо тогтоох “KakaoBank Score” системийг Монголын санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

