×
Дэлхийн чинээлэг хүмүүс өнгөрсөн онд улам баян болж, 1 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ 9 гаруй хувиар өссөн байна.
2025 онд өндөр орлоготой иргэдийн нийт хөрөнгийн дүн 98.3 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрснийг Францын IT, зөвлөх үйлчилгээний фирм Capgemini-ийн судалгаа харуулж байна. Харьцуулбал Дэлхийн Банкны тооцооллоор 2024 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 111 их наяд ам.доллароор хэмжигдэж байв.
Хиймэл оюуны өөдрөг хүлээлтээс үүдсэн хувьцааны ханшийн өсөлт нь хөрөнгө энэ хэмжээнд хүрч хуримтлагдах гол хөшүүрэг байсныг судалгаанд дурдсан байна. Ингэснээр дэлхий даяарх долларын саятнуудын тоо өнгөрсөн онд бараг 2 саяар нэмэгдэж, 25.3 саяд хүрчээ.
Гэсэн хэдий ч “ultra-rich” буюу асар чинээлэг хүмүүсийн гарт хөрөнгийн дийлэнх хэсэг төвлөрч байна. Хөрөнгийн хэмжээгээр нь бүлэглэвэл 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгө өсөлтөөрөө тэргүүлсний зэрэгцээ тэдний тоо анх удаагаа 250 мянга давжээ. Харин бүс нутгаар харвал хамгийн огцом өсөлт Ази, Номхон далайд ногдож байна. Чипийн тэнгэрт тулсан эрэлт, түүнийг дагасан хөрөнгийн зах зээлийн өсөлтийн халуун цэг болоод буй Ази тивд баячуудын хөрөнгө 10.5 хувиар өсжээ.
Энэ онд хөрөнгийн хэмжээ, саятнуудын тоо бүр ч хурдтай өсөх төлөвтэй. SpaceX компанийн удахгүй хийх IPO шинэхэн саятнууд, тэрбумтнуудыг төрүүлэхээс гадна Илон Маскийг дэлхийн түүхэн дэх анхны их наядтан болгох нь ерөнхийдөө тодорхой болсон билээ. Мөн өнөөгийн хөрөнгийн зах зээлийн гол дүрүүдийн нэг Anthropic, OpenAI энэ онд хувьцаагаа нээлттэй арилжаалахаар төлөвлөж байгаа юм.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Forbes-н “Top Creators” жагсаалтын 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ

Forbes-н “Top Creators” жагсаалтын шинэлэг 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ! Өмнө нь...

Read out all

ТОП-5

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон...

Read out all

Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү...

Read out all

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, аймгийн Есөнзүйл сумын уугуул, Арвайхээр сумын харьяат, “Их...

Read out all

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/’s Post

МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй...

Read out all

The HU

The Echoes of My Father Official Music Video premieres tonight at midnight ET. Tune in to see this special sneak peek of...

Read out all