Алт мягмар гарагт 3500 ам.доллар хүрлээ

Алтны шуургалсан өсөлт үргэлжилсээр мягмар гарагт унцын үнэ нь түүхэнд анх удаагаа 3500 ам.доллар хүрлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төв банкныхаа хараат бус байдлыг зөрчиж, Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллыг ажлаас нь чөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол үүссэнээр Америкийн хувьцаа, бонд, ам.долларын ханш унаж, харин аюулгүй хөрөнгө оруулалт алтны үнэ дахин дээд цэгээ шинэчилжээ.
Унц алтны үнэ өмнөх арилжаагаар 2.9 хувь өссөн бол мягмар гарагт 2.2 хүртэлх хувиар өсөөд байна. Үүнээс өмнө III сарын 15-нд анх удаа 3000 ам.долларын босгыг давж байлаа.
Сүүлд Goldman Sachs-ийн шинжээчид энэ оны эцэс гэхэд алтны үнэ унц нь 3700 ам.доллар, 2026 оны дундуур 4000 ам.доллар хүрч өснө хэмээн төсөөллөө шинэчилсэн юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply