
| Дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн эзэнт гүрнийг босгосон гэр бүлийн бизнесийн тэргүүн, Энэтхэгийн тэрбумтан Жой Алуккас ирэх жилүүдэд дэлхий дахиныг геополитик, эдийн засгийн эрсдэлүүд нөмөрснөөр алтны үнэ одоогийнхоос улам өснө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. |
| “Дараагийн 2-3 жилд дэлхийн хэмжээнд өргөн зургаараа, ялангуяа АНУ-ын эдийн засаг болон геополитикийн талбарт нөхцөл байдал сайжирдаггүй л юм бол алтны ханшид дорвитой коррекц үүснэ гэж бодохгүй байна. Түр хугацаанд буурах боломжтой, гэхдээ ерөнхий чиглэл нь дээшээ байна” хэмээн тэрбээр Дубайд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. |
| 69 настай, 5.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Алуккас нь АНЭУ, Энэтхэг, АНУ-д нийт 200 гаруй үнэт эдлэлийн дэлгүүртэй, мөн гулдмай, гоёл чимэглэл байдлаар эзэмшиж буй нийт алт нь 16 мянган кг-аар хэмжигддэг аж. |
