АЙМГИЙН ИТХ-ААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ТАРАГТ СУМАНД АЖИЛЛАА.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл болон Тарагт сумын 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн оруулалтаар баригдсан Нийтийн худалдааны захын барилгын нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг газар дээр нь очиж, хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Азбилэг, Л.Баярсайхан, П.Пунсалмаа болон аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Санхүү, хяналт дотоод аудитын газрын холбогдох албан тушаалтнууд, мөн Тарагт сумын иргэн Н.Галбадрах нар ажиллаж буй юм.

Ажлын хэсгээс гаргасан нэгдсэн дүн, танилцуулгыг аймгийн ИТХ-ын Зөвлөл болон аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Leave a Reply