×

Samsung Electronics компани хиймэл оюунт бүтээгдэхүүнийхээ цар хүрээг өргөжүүлж, өндөр зэрэглэлийн зурагтны загварууддаа Vision AI брэнд нэрийн дор цогц сайжруулалтууд нэвтрүүлэхээр болсон байна.

Компанийн хиймэл оюунт процессороор тоноглогдсон зурагтнууд нь дэлгэцээр гарч буй дүрсний талаар цахим орчинд хайлт хийдэг болох тул үзэгчид телевизээр гарч буй жүжигчний нэр, бүтээгдэхүүний мэдээлэл зэргийг хялбархан олох боломжтой аж.

Түүнчлэн кино, нэвтрүүлэгт шууд орчуулга хийх, хэрэглэгчид тусгайлан зориулсан контент олох, дүрсний өнгө тодруулах, дуугаралт сайжруулалт гэх мэт олон шинэлэг функцтэй байхыг Samsung компани Лас Вегас хотод болж буй CES арга хэмжээний үеэр танилцуулжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all